Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээн эд үргэлжилж байна. Манай улсаас эмэгтэй зургаа, эрэгтэй гурван тамирчин хүч сорьж байгаа.
Тэмцээний хамгийн хөнгөн жинд хүч үзсэн МУГТ, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Отгонжаргал өчигдөр хүрлийн төлөө БНХАУ-ын бөхөд ялагдаж, анхны олимпдоо тавдугаар байрт шалгарсан билээ.
Тэгвэл түүнд өнөө жилийн улсын баяр наадмын түрүү бөх, Дархан аварга Н.Батсуурь хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийн фейсбүүк хуудсандаа "Олон улсад Чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Д.Отгонжаргал дүүдээ 2 өрөө байр бэлэглэж байна" хэмээжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)