БАРИМТ 1
1994 оны наймдугаар сарын 25-нд Энэтхэгийн Харьяна мужийн Чархи Дадри хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
159 см өндөртэй.
БАРИМТ 3
Тэрбээр Ражпал Погатын охин. Бөхийн удамтай гэр бүлээс гаралтай.
БАРИМТ 4
Түүний эгч Приянка Погат, үеэл Гита Погат, Риту Погат, Бабита Кумари нар бүгд бөхчүүд юм. Түүнийг авга ах Махавир Сингх Погат нь сургасан.
БАРИМТ 5
Бага байхад нь түүний аав, авга ах хоёр тосгоныхоо иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар Винеш болон түүний үеэлүүдийн эсрэг олны дургүйцэл хурц байсан тул бөхийн амжилтаараа олны эсрэг зогсох хатуу шалгууртай нүүр тулсан гэдэг.
БАРИМТ 6
Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын 13-нд Жинд нутгийн бөх Сомвир Ратейтэй гэрлэжээ. Тэд хоёулаа Энэтхэгийн төмөр замд ажиллаж байсан бөгөөд 2011 оноос хойш бие биенээ мэддэг байв.
БАРИМТ 7
Тэрбээр 2016 оны Риогийн олимпод 48 кг-ын жинд анхны олимпын наадамдаа барилдсан.
БАРИМТ 8
Өнгөрөгч Токиогийн олимпод тэр 53 кг-ын жинд барилдсан юм. Энэ удаад жингээ хасаж 50 кг-д гайхамшиг харуулав.
БАРИМТ 9
ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай.
БАРИМТ 10
Истанбул хотноо болсон 2016 оны зуны олимпийн эрх олгох тэмцээнд Польшийн бөх Ивона Матковскаг ялж финалд Винеш олимпийн эрх авсан юм. Тэрбээр 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпод шөвгийн 16-д Румыны Алина Вуктай барилдаж техникийн давуугаар төвөггүйхэн ялсан. Шөвгийн наймд БНХАУ- ын Сун Янантай хийсэн барилдааныхаа үеэр урд загалмайн шөрмөсөө гэмтээж зодог тайлсан юм.
БАРИМТ 11
Винеш эргэн ирж, 2018 онд Австралийн Голд эрэгт болсон Хамтын нөхөрлөлийн хоёр дахь наадамдаа 50 кг-д оролцсон. Тойрог системээр явагдсан тус тэмцээнд тэрээр бүх тулаандаа ялалт байгуулснаар Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд хоёр дахь алтан медалиа хүртсэн юм.
БАРИМТ 12
Тэр Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас ГУРВАН алттай.
БАРИМТ 13
Мөн Азийн наадмын алт, хүрэлтэй.
БАРИМТ 14
Винеш болон бусад эмэгтэй бөхчүүдэд дасгалжуулагчид нь олон жилийн турш бэлгийн дарамт үзүүлдэг байжээ.
БАРИМТ 15
Тэвчээр алдарсан Винеш тэргүүтэй бөхчүүд 2023 оны эхэээр Энэтхэгийн бөхийн холбоог татан буулгаж, ерөнхийлөгч байсан Бриж Бхушан Шаран Сингхийн эсрэг арга хэмжээ авахыг шаардсан жагсаал эхлүүлж, Энэтхэгийн засгийн газарт нэхэмжлэл хүргүүлсэн.
БАРИМТ 16
Энэтхэгийн засгийн газар нэхэмжлэлийг шалгах хяналтын хороо байгуулахаа амласны дараа эсэргүүцлийн жагсаалыг зогсоосон. 2023 оны дөрөвдүгээр сард бөхчүүд "засгийн газар амлалтаа биелүүлээгүй" гэж үзэн эсэргүүцлийн жагсаалд буцаж ирэв. 2023 оны 12 дугаар сарын 24-нд тус улсын Спортын яамнаас Санжай, Сингх тэргүүтэй шинээр сонгогдсон Энэтхэгийн бөхийн холбооны удирдлагуудыг тогтсон бодлого, журмыг үл тоомсорлосон гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн билээ.
Сэтгэгдэл (6)