Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам үргэлжилж байна. Наадмын эхний тэмцээн болох жүдо бөхийн төрөлд Монгол, ОХУ, БНХАУ-ын охид, хөвгүүд нийт 16 жинд өрсөлдлөө.
Багийн дүнгээр охидын ангилалд Монгол Улсын нэгдүгээр баг (6 алт, 2 мөнгөн медальтай) тэргүүлж, Монгол Улсын хоёрдугаар баг (алт 2, мөнгө 4, хүрэл 1) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (мөнгө 1, хүрэл 5) удаалав.
Хөвгүүдийн ангилалд Монгол Улсын хоёрдугаар баг (алт 3, мөнгө 3, хүрэл 2) нэгдүгээр байрт шалгарсан бол Монгол Улсын нэгдүгээр баг (алт 2, мөнгө 3, хүрэл 3) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (алт 2, мөнгө 2, хүрэл 4) гуравдугаар байрт шалгарлаа. Харин БНХАУ-ын баг дөрөвдүгээр байрт орсон байна.
Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн есөн төрөлд өрсөлдөж байгаа ба үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтаж байгаа юм.
Эх сурвалж: БТСУХ