100 дараалан ялагдал хүлээгээгүй байсан Японы алдарт бөх Юи Сусакаг ялж, Парисын олимпын аваргын төлөө шалгараад байсан Энэтхэгийн бөх Винеш Погат 150 грамм илүүдэл жинтэй байсан учраас тэмцээнээс хасагдсан гунигтай үйл явдал өчигдөр болсон.
Погат үсээ тайрах зэрэг бүх зүйлийг хийж, жиндээ орохыг оролдсон боловч хүчин чармайлт нь талаар болсон юм.
Тэгвэл тэр даруй их спортоо орхиж байгаагаа мэдэгджээ. Тэр бол гурван олимп дараалан гурван өөр жинд барилдсан ховор бөх юм. Энэ жил түүний бэлтгэл олимпын аварга болох хэмжээнд байсан ч харамсалтайгаар хасагдлаа.
Истанбул хотноо болсон 2016 оны зуны олимпийн эрх олгох тэмцээнд Польшийн бөх Ивона Матковскаг ялж финалд Винеш олимпийн эрх авсан юм. Тэрбээр 2016 онд Рио-де-Жанейрогий олимпод шөвгийн 16-д Румыны Алина Вуктай барилдаж техникийн давуугаар төвөггүйхэн ялсан. Шөвгийн наймд БНХАУ- ын Сун Янантай хийсэн барилдааныхаа үеэр урд загалмайн шөрмөсөө гэмтээж зодог тайлсан юм.
Эргэн ирэлтийг хийгээд байсан ч энэ удаагийнх түүний хоёр дахь зодог тайлалт болж байна.
Л.Баяр