Францын нийслэл Парис хотноо болж буй зуны XXXIII олимпын наадмын уран сайхны сэлэлтийн тэмцээнүүд эхэлж байна. Уг төрөлд зөвхөн эмэгтэй тамирчид оролцдог гэдгээрээ онцлог.
Энэ төрөлд өмнөхм олимпуудад ОХУ-ын бүсгүйчүүд тогтмол түрүүлж, хоёр төрөлд алтан медаль авчихдаг байлаа. Харин энэ удаагийн олимпод БНХАУ-ын бүсгүйчүүд эзгүйчлэв.
Орос-Украины дайны улмаас ОХУ-ын ямар ч тамирчин энэ олимпод оролцох боломжгүй болоод байгаа билээ. Өрсөлдөөн өндөртэй уг тэмцээнд БНХАУ-ын баг түрүүлсэн бол, АНУ, Испанийн бүсгүйчүүд удаалав.
ОХУ-ын тамирчид 2000 оны Сиднейн олимпоос хойш алтан медалийн тавцангаас буугаагүй байсан билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)