100 дараалан ялагдал хүлээгээгүй байсан Японы алдарт бөх Юи Сусакаг ялж, Парисын олимпын аваргын төлөө шалгараад байсан Энэтхэгийн бөх Винеш Погат 150 грамм илүүдэл жинтэй байсан учраас тэмцээнээс хасагджээ.
Винеш Погат үсээ тайрах зэрэг бүх зүйлийг хийж, жиндээ орохыг оролдсон боловч хүчин чармайлт нь талаар болсон гэнэ.
Ингэснээр МУГТ Д.Отгонжаргалыг ялж түүнтэй аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан АНУ-ын бөх Сара Ан Хилдебранттай шөвгийн дөрөвт Винеш Погатад ялагдсан Кубын Я.Гузмантай алтан медалийн төлөө барилдана.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)