100 дараалан ялагдал хүлээгээгүй байсан Японы алдарт бөх Юи Сусакаг ялж, Парисын олимпын аваргын төлөө шалгараад байсан Энэтхэгийн бөх Винеш Погат 150 грамм илүүдэл жинтэй байсан учраас тэмцээнээс хасагдлаа.
Погат үсээ тайрах зэрэг бүх зүйлийг хийж, жиндээ орохыг оролдсон боловч хүчин чармайлт нь талаар болжээ.
Энэ нь МУГТ Д.Отгонжаргалыг ялж түүнтэй аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан АНУ-ын бөх Сара Ан Хилдебрантын хувьд сайхан мэдээ болов.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)