Парисын олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө шалгарсан. Өнөөдөр манай улсаас 53 кг-ын жинд ОУХМ, Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Хулан зодоглоно.
Түүний эхний учраа Нигерийн бөх Кристиана Толулоп Огунсаняа байх юм.
Кристиана 2002 оны нэгдүгээр сарын 12-нд мэндэлжээ. Тэрбээр 2023 онд Францын Ницца хотод болсон Анри Дегланы Гран При тэмцээнээс 50 кг-ын жинд алтан медаль хүртэж байв.
Энэ онд Загребын нээлттэй тэмцээний наймдугаар байрт орсон. Мөн гуравдугаар сард Гана улсад болсон Африкийн наадмаас алт, Африкийн АШТ-ээс алтан медаль хүртсэн.
Тэрбээр олимпын эрхээ гуравдугаар сард болсон Египетийн тэмцээнээс өвөртөлжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)