Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын хошой аварга Хифүми Абэ, ДАШТ-ий алт, олимпын хүрэл медальт Сиочи Хашимото нарын согтуу бичлэг тарлаа.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ такси барихаар оролдож байхдаа олимпын медалиа зүүсэн байсан нь олны хайрыг хүргэжээ.
Дүү Абэгийнх нь олимпын хошой аварга болох мөрөөдөл энэ удаагийн олимпод талаар болсон Хифүми Абэ дүүгийнхээ авч чадаагүй медалийг авсан юм.
Харин Сиочи Хашимото аварга олон жилийн туршид алдар Оно Шохойд даруулж явсаар 32 насандаа анхны олимподоо ирж, хүрэл м?даль хүртсэн билээ.
Түүнчлэн Япончууд багийн төрөлд эзэн орон Францын багт ялагдаж, хүрэл медаль хүртсэн юм. Ямартай ч тэдний бичлэгийг үзсэн хүмүүс эерэгээр хүлээж авчээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (9)