Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Ховд аймгийн Дөргөн сумын уугуул энэ жилийн хамгийн залуу начин Галбадрахын Дармаажанцанг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул энэ жилийн хамгийн залуу начин Галбадрахын Дармаажанцан тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 2000 оны гуравдугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрж, өсжээ.
Тэрбээр 2020 онд аймгийн заан, 2022 онд аймгийн арслан цол хүртэж байв. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зодоглож, Улсын начин цол хүртсэн юм.
Галбадрахын Дармаажанцан нь "Ховд" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Бүрэн Минж Транс ХХК, УСУГ-т харъяалагддаг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ. Тавын даваанд Цэргийн арслан Жамбалдоржыг давж, Улсын начин цол хүртсэн.
- Нэгийн даваанд Сумын заан Д.Баянбат /Ховд аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн арслан М.Еркебулан /Баян-Өлгий аймаг/
- Гурвын даваанд Улсын харцага Ө.Даваабаатар /Төв аймаг/
- Дөрвийн даваанд Улсын харцага Г.Бадрах /Хэнтий аймаг/
- Тавын даваанд Цэргийн арслан Жамбалдорж /Баянхонгор аймаг/
Сэтгэгдэл (2)