МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр Парисын олимпын эхний барилдаанаа Италийн бөх Эмануэла Лиуззитэй хийх байсан ч учраа бөх нь жиндээ хүрээгүй гэх үндэслэлээр барилдалгүй ялсан.
Улмаар шөвгийн наймд тэр Олимпын хошой мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны ЦУУТ бөх Мария Стадникийг яллаа.
Мария Стадник нь Украин гаралтай ч 2008 оноос Азербайжаны иргэншил авсан билээ.
Түүнтэй шөвгийн дөрөвт тулах бөх бол АНУ-ын Сара Ан Хилдебрант юм. Сара 1993 онд төрсөн, 30 настай. 160 см өндөр нуруутай.
Тэрбээр Пан Америкийн АШТ-д 7 түрүүлсэн. Мөн ДАШТ-ээс хошой мөнгө, хүрэлтэй. Түүнчлэн өнгөрөгч Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж байлаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (11)