Дөнгөж 25 настай ч Юи Сусаки аль хэдийн Олимпын алтан медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга болоод амжжээ. Тэр дэлхийн хамгийн шилдэг чөлөөт бөхийн тамирчин хэдийн болсон.
Сусаки 152 см өндөртэй. Өнөөдөр эхлэх Парисын олимпын чөлөөт бөхийн 50 кг-ын жингийн чансааг өнгөлж, манай бөх МУГТ Д.Отгонжаргалын дээр эрэмбэлэгдэж буй. Түүнийг олон улсын тэмцээнд ялагдаж байгаагүй гэлцдэг.
“Дэлхийн хамгийн өндөр дэвжээ болох Олимпод гарахад хүн бүрийн оюун, бие бялдрын түвшин ижил хэмжээнд хүрдэг. Тиймээс оргилд хүрэхийн тулд сэтгэлзүй хамгийн чухал. Сэтгэл хөдлөлийг харин хамгийн сүүлд, медалийн тавцанд гаргах хэрэгтэй. Өөртөө үргэлж итгэх хэрэгтэй. Би бэлтгэл хийхдээ үүнийг үргэлж боддог" гэж тэр ярилцлагадаа дурджээ.
Олон жил түүний дасгалжуулагчаар ажиллаж байгаа домогт тамирчин Шоко Ёшимурагийн удирдлаган дор Сусаки гурван жилийн өмнө Ковидийн нөлөөлөлтэй Токиогийн наадамд эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд нэг ч оноо алдалгүй олимпын аюарга болсон түүх бий.
Сусаки өөрийн шүтээн Заурбек Сидаковтой зэрэгцэн бэлтгэл хийх зорилгоор бөхийн болон тулааны ертөнцөөс шилдэг тамирчдыг төрүүлдгээрээ алдартай ОХУ-ын Бүгд Найрамдах Дагестан улсад очиж, олон өдрийг өнгөрөөжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)