Францын нийслэл Парис хотод эдийн засаг, соёл урлагийн төвөөс гадна ЮНЕСКО-гийн төв штаб, Олон улсын худалдааны танхимын төв нь байрладаг. Хот Сена мөрний эрэг дээр далайн төвшнээс дээш 65 метрт оршдог. Дэлхийн бусад том хотын адил хүн амын нягтаршил өндөртэй. Нэг хүнд 14.5 метр квадрат оногддог.
Парис нь эдийн засгийн гол төв. ДНБ-ий арван хувийг үйлдвэрлэдэг. Тус улсын үйлдвэрлэл эрхэлдэг бүх газрын дөрөвний нэг нь төв оффисоо энд нээсэн байдаг юм. Парист 349 мянган үйлдвэр, аж ахуйн байгууллагад 1.64 сая хүн ажилладаг. Парист 130 музей, 1800 гаруй түүхэн газар байдаг. Мэдээж энэ жагсаалтыг Эйфелийн цамхаг тэргүүлдэг. 1889 онд инженер Эйфелийн төслөөр тухайн үедээ олон улсын үзэсгэлэн худалдаа руу орох түр хаалгаар баригдсан боловч өнөөг хүртэл Парисын жинхэнэ төгс бэлгэдэл болж байна.
ПАРИС ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Парис хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.
Эйфилийн цамхаг (Effel turm)
Уран барималч Г.Эйфил 1889 онд энэхүү алдарт бүтээлээ бөгөөд өндөр нь 324 метр, 10100 тн жинтэй цул төмрөөс бүрдсэн юм. Эйфелийн цамхаг дээрээс Парис хот бүхэлдээ харагдана.
Луврын музей (Louvre Museum)
Луврын музей нь Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна. “Франциск I”-ын үед тэр хуучин шилтгээнийг буулгах зарлиг буулгаж, оронд нь 1541 онд шинэ
Парисийн дарь эхийн сүм (Notre dame)
Парисын дарь эхийн сүм урлагийн гайхамшигт бүтээл ажээ. Барилгын гадна талын ханан дээрх санваартнуудын товойлгон сийлсэн хөрөнгө өнгөц харахад адилхан мэт ч бүгд өөр өөр гэгээнтнийх ажээ.
Л.Баяр