Манай бөх Э.Дэлгэрмаа Парисын олимпын эхний барилдаандаа Киргизстаны бөхөд ялагдаж, улмаар ялсан бөх нь аваргын төлөө шалгарснаар тэр дагах барилдаан хийх эрхтэй болсон. Дагах барилдааны өрсөлдөгч нь Японы ДАШТ, ААШТ-ий хошой аварга Нонока Озаки байх болно.
Нонока Озаки 2003 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн Японы чөлөөт бөхийн тамирчин юм. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт , Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт шилдэг бөх билээ.
Тэр 164 см өндөртэй. 2022, 2023 оны Белградын ДАШТ-ы аварга тэрбээр 2022, 2024 оны ААШТ-ээс мөн алтан медаль хүртсэн. 2023 оны Астанагийн ААШТ-ээс хүрэл медалтай. Түүнчлэн 2021 оны ДАШТ-ээс 62 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.
Тэр мөн Азийн наадмын мөнгөн медальтай. 23 хүртэлх насны ДАШТ, Залуучуудын ДАШТ-ы аварга нэгэн. Озаки өмнө нь Э.Дэлгэрмаатай бараг таарч байгаагүй.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)