БАРИМТ 1
1994 оны дөрөвдүгээр сарын 5-нд Доминикан улсын Розеу хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Лафондыг бага байхад гэр бүл нь Доминикагаас АНУ руу цагаачилжээ.
БАРИМТ 3
Хүүхэд байхдаа бүжигчин байсан. Тэр цагаас түүнд бусдын үгийг даах, сахилга баттай байх ухамсар суусан гэж үздэг. Эдгээр чанар нь түүнийг өнөөдөр олимпын аварга болгов.
БАРИМТ 4
Тэрбээр Мэрилэндийн Силвер Спринг дэх Жон Ф.Кеннеди ахлах сургуулийг төгссөн. Удалгүй сургуульдаа тусгай боловсролын багшаар эргэн иржээ.
БАРИМТ 5
Мэрилэндийн Их Сургуульд Лафонд олон төрөлт тамирчин байсан бөгөөд долоон төрөл болон заалны таван төрөлд хүч сорьж эхэлсэн. Энэ нь түүнийг илүү сайн тамирчин болоход нөлөөлсөн цаг үе байв.
БАРИМТ 6
Лафонд 2016 оны Риогийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн гурвалсан харайлтад оролцсон. Эхний шатанд тэр 12.82 метрийн амжилт үзүүлсэн нь түүнийг финалд шалгарахад хангалтгүй байв.
БАРИМТ 7
Тэрбээр 2018 оны Хамтын нөхөрлөлийн наадамд оролцож , эмэгтэйчүүдийн гурвалсан харайлтад хүрэл медаль хүртэж, Хамтын нөхөрлөлийн наадмаас медаль хүртсэн анхны Доминиканы тамирчин болж түүхэнд бичигджээ.
БАРИМТ 8
Тэрбээр 2020 оны Токиогийн олимпын наадамд хөнгөн атлетикийн тамирчин Денник Люкийн хамт Доминикагийн туг баригчаар оролцсон юм.
БАРИМТ 9
2022 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын үеэр амжилтаа ахиулж, эмэгтэйчүүдийн гурвалсан харайлтын төрөлд мөнгөн медаль хүртжээ.
БАРИМТ 10
2024 онд Лафонд дэлхийн хөнгөн атлетикийн заалны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн гурвалсан харайлтын төрөлд 15.01 м өндөр амжилт тогтоож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн анхны Доминика улсын хүн болов.
БАРИМТ 11
Тэрээр Парисын наадмаас алтан медаль хүртэж , 15.02 метрийн амжилтаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орныхоо анхны олимпийн медалийг авчирлаа.
БАРИМТ 12
Лафонд өөрийн дасгалжуулагч Аарон Гадсонтойгоо гэрлэсэн. Тэд АНУ-ын Мэрилэнд мужид амьдардаг.
БАРИМТ 13
Өндөр 173 см. Жин 65 кг.
Сэтгэгдэл (2)