Өнгөрөгч баасан гарагт өндөрлөсөн Эрдэнэт хот "Илгээлтийн эзэд" 50 жил, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд зориулсан барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй 256 бөх хүч үзсэн.
Орхон аймгаас төрөн гарсан Улсын начин Б.Батзулын ажил явдалтай зэрэг эхэлсэн уг наадамд олон ч бөхчүүд зодоглохоос татгалзаж зангараг харуулсан юм. Энэ тухайд Улсын арслан Х.Мөнхбаатар өөрийн байр суурийг илэрхийлж, уг барилдаанд зодоглосон арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүдийг шүүмжилсэн.
Тэгвэл түүний шүүмжийн хариуд Улсын арслан Р.Пүрэвдагва "Барилдахад яадаг юм, муу өвгөн минь" хэмээсэн тухай Х.Мөнхбаатар арслан өөрийн фейсбүүк хуудсандаа бичжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (45)