Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон "Хүрээ цам даншиг наадам"-ын үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат Улсын заан С.Сүхбат найм даван түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Аймгийн шинэ арслан Г.Мөнхбаяр үзүүр булааж, Даншгийн заан боллоо.
Анх зохион байгуулагдаж эхэлсэн 2015 оноос Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан, Даншигийн дархан аварга Р.Пүрэвдагвын амжилтыг дурсахгүй байж болохгүй. Тэрбээр 2015, 2016, 2017, 2018 онд тасралтгүй түрүүлсэн. Харин 2023 онд нутгийн дүү Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нь түрүү хүртсэн. Энэ жилийн түрүүтэй нийлээд Архангайхан Даншгийн зургаан түрүүтэй боллоо. Өөрөөр хэлбэл Даншгийн арслан цолтон хоёр, Дархан аварга цолтон нэг төрөв. Уг наадамд Хөвсгөл аймаг 2019 онд, Завхан аймаг 2022 онд даншиг наадмын түрүүг хүртэж байсан бол Булган, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Завхан, Төв, Архангай зэрэг аймгууд тус бүр нэг үзүүртэй.
Мөн энэ жил Архангайгаас Улсын начин Э.Ванданцэрэн, Аймгийн арслан С.Цогтбаатар нар Даншгийн начин цолонд хүрлээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)