БАРИМТ 1
1987 оны тавдугаар сарын 22-нд хуучнаар Югослав буюу одоогийн Серби улсын Белград хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Өндөр 188 см.
БАРИМТ 3
Ээж Дижана болон Срджан Жокович нарын гэр бүлд төржээ. Тэрбээр эцгийн талаасаа Серб, эх талаасаа Хорват гаралтай.
БАРИМТ 4
Түүний хоёр дүү болох Марко , Жожэ нар мөн мэргэжлийн теннис тоглодог.
БАРИМТ 5
Эцэг эх нь түүнд мини ракет болон зөөлөн хөөсөн бөмбөг бэлэглэсний дараа Жокович дөрвөн настайгаасаа теннис тоглож эхэлсэн гэдэг.
БАРИМТ 6
Дараа нь эцэг эх нь түүнийг Нови Сад дахь теннисний бааз руу явуулсан. 1993 оны зун зургаан настай байхдаа Партизан Тениски клубээс Югослав теннисчин Елена Генчич Копаоникийн удирдлага дор уулан дахь теннисний бааз руу очиж бэлтгэл хийж эхэлсэн юм.
БАРИМТ 7
Жоковичийн эцэг эх нь түргэн хоолны газар ажиллуулдаг байжээ.
БАРИМТ 8
Женчич дараагийн зургаан жилийн турш Жоковичтэй хамтран ажиллаж, түүнийг ганц гараараа биш, хоёр гараараа тоглож сургасан.. Жокович Женчичийг өөрийнх нь оюун санааг хүний хувьд төдийгүй мэргэжлийн хүний тамирчин болтол төлөвшүүлсэн" гэж үнэлдэг.
БАРИМТ 9
1990-ээд оны сүүлээр болсон Югославын дайны үеэр Серби улс элдэв хориг болон НАТО-гийн бөмбөгдөлтийг тэсвэрлэх шаардлагатай болсон. Тиймээс тэр хуучин усан санг теннисийн талбай болгон ашиглаж, бэлтгэл сургуулилтаа хийх шаардлагатай болсон.
БАРИМТ 10
1999 оны есдүгээр сард Жокович Германы Обершлейсхайм дахь Пиличийн теннисний академид нүүж, тэнд дөрвөн жил болсон. Пилич техникийг нь сайжруулахын тулд түүнийг хэдэн сарын турш ханатай бэлтгэл хийлгэсэн. Үүний нөлөөгөөр түүний бугуйн уян хатан байдал сайжирсан. Цаашлаад улам хөгжүүлэхийн тулд түүнийг резинэн дасгалын туузтай нэг жил ажиллуулсан.
БАРИМТ 11
Аав нь түүнийг АНУ, Итали, Германы академиудад сургахаар дагуулж явсан. Аялал, бэлтгэл сургуулилтын зардал өндөр байсан тул аав нь хүүгийнхээ теннисний сургалтын төлбөрийг төлөхийн тулд өндөр хүүтэй зээл авдаг байжээ. Энэ нь Жоковичийг асар их сэтгэл зүйн дарамтад оруулжээ.
БАРИМТ 12
Магадгүй тэр л цагаас мань эр хичээх хэрэгтэй гэдгээ ухамсарлаж, өнөөгийн том амжилтын эзэн болсон гэлцдэг.
БАРИМТ 13
Тэрбээр эхнэр Елена Ристичтэйгээ ахлах сургуульд байхдаа танилцаж, 2005 онд болзож эхэлсэн. 2013 оны есдүгээр сард сүй тавьсан бөгөөд 2014 оны долдугаар сарын 10-нд хосууд Монтенегро дахь Свети Стефан дээр гэрлэжээ.
БАРИМТ 14
Хосууд нэг хүү, нэг охинтой. 2014 оны 10 дугаар сард ууган хүү нь, 2017 онд охин нь төрсөн.
БАРИМТ 15
Жокович Серб , Англи, Франц, Герман, Итали, Испани хэлээр янз бүрийн түвшний мэдлэгтэй. Тэр өөрийгөө хэл сонирхдог гэдэг.
БАРИМТ 16
Тэр Австралийн нээлттэй тэмцээнд 10 удаа, Францын нээлттэй тэмцээнд 3, Уимблдоны АШТ-д 7, АНУ-ын нээлттэй тэмцээнд 4 удаа аваргалсан.
БАРИМТ 17
Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж байв.
БАРИМТ 18
2016-2020 оны хооронд Мэргэжлийн теннисчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
БАРИМТ 19
2003 оноос мэргэжлийн зэрэглэлтэй тоглогч болсон.
БАРИМТ 20
Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг, орлоготой тамирчдын нэг юм. Түүний замнал туршдаа олсон орлого нь 184,265,269 ам.доллар ажээ.
БАРИМТ 21
Парисын олимпод аваргалснаар тэр бүх тэмцээнд түрүүлсэн цорын ганц теннисчин болов. Мөн нийт 99 удаа том тэмцээнд аваргалжээ.
БАРИМТ 22
Тэр замналынхаа туршид 1116 ялж, 220 ялагджээ.
БАРИМТ 23
13 жилийн хугацаанд нийт 428 долоо хоногийн дээд амжилтыг үзүүлснээр 1-р байрт бичигдэж, 8 удаа жилийн эцсийн 1-р байраар шалгарсан. "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлж, Австралийн нээлттэй тэмцээнд арван түрүүлж рекорд тогтоосон.
БАРИМТ 24
Жокович бол теннисний түүхэнд дөрвөн төрөлд түрүүлсэн цорын ганц хүн юм. Мөн гурвалсан Их дуулгад түрүүлсэн цорын ганц тамирчин. Карьерийн Алтан Мастер цолыг хоёр удаа хүртсэн цорын ганц тоглогч.
Сэтгэгдэл (6)