“Парис-2024” зуны XXXIII Олимпын наадмын мөнгөн медальтан ОУХМ Б.Баасанхүү болон жүдогийн баг тамирчид эх орондоо ирлээ. Энэ үеэр ОУХМ Б.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Парисын наадамд оролцоод мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Бүх барилдаандаа бэлдэж байсан зүйлсээ хийж барилдсэн. Харин финалын барилдаанд бэлдсэн зүйлээ 100 хувь хийж чадаагүй.
Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Японы тамирчин Цунода Нацуми байсан. Олимпод явахдаа медалийн төлөө Цунода Нацумитай барилдана гэж төлөвлөж байсан.
Бүх тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Баг хамт олон болон багш нартаа маш их баярлалаа. Олимпод оролцохоор үлдсэн Монголынхоо тамирчдад амжилт хүсье. Мөнгөн медаль маань булган сүүлтэй байг ээ" гэв.
Д.Батчулуун