БАРИМТ 1
1999 оны тавдугаар сарын 2-нд төрсөн. 25 настай.
БАРИМТ 2
Алжирын сонирхогчдын боксын тамирчин юм.
БАРИМТ 3
Тэр энэ олимпоос өмнө 21 насандаа Токиогийн олимпод анх оролцож байсан.
БАРИМТ 4
Халиф Алжирын баруун хойд хэсэгт орших Тиарет мужийн хөдөө тосгонд өссөн.
БАРИМТ 5
Тэр боксоор хичээллэхээсээ өмнө анх хөл бөмбөг тоглож байсан.
БАРИМТ 6
Тэрбээр бага насандаа зэргэлдээх тосгонд очиж бэлтгэл хийхээр хол замыг туулдаг байсан. Ядуу тарчиг амьдралд өссөн тэр автобусны мөнгө олохын тулд хаягдал төмөр зардаг байжээ.
БАРИМТ 7
Аав нь эмэгтэй хүн боксоор хичээллэх зохисгүй гэж үзсэн учир анхандаа дургүйцэж байжээ.
БАРИМТ 8
2018 оны AIBA-гийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хелиф Карина Ибрагимоватай эхний тойрогтоо гоц мөргөж, 17 дугаар байр эзэлсэн. 2019 оны AIBA-гийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр Наталья Шадринатай эхний тойрогт хийлж, 33 дугаар байр эзэлсэн.
БАРИМТ 9
2020 оны зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Алжирыг төлөөлөн шөвгийн наймд Ирландын Келли Харрингтонд ялагдсан юм.
БАРИМТ 10
2022 оны ДАШТ-ээс тэр мөнгөн медаль эзэлсэн. Ингэснээр тэр финалд шалгарсан анхны Алжирын эмэгтэй боксчин болсон юм. Түүнийг финалд Ирландын Эми Бродхурст ялсан.
БАРИМТ 11
Жилийн дараа Хелиф цаашдын амжилтыг олж, Газар дундын тэнгисийн наадам, Арабын наадам, Африкийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
БАРИМТ 12
2023 оны гуравдугаар сард тэрбээр дахин IBA-ийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан боловч алтан медалийн төлөөх тэмцээний өмнөхөн шалгуур хангаагүй гэх үндэснлэлээр эрхээ хасуулсан. Алжирын Олимпын хорооноос Хелифийг эрүүл мэндийн шалтгаанаар хассан гэж мэдэгджээ. Хожим нь эрхээ хасуулсан нь түүний бие дэх тестостероны хэмжээ ихэссэнтэй холбоотой гэж мэдээлсэн.
БАРИМТ 13
Олон улсын боксын холбооны (IBA) ерөнхийлөгч Умар Кремлев хэлэхдээ, "Хелиф болон бусад тамирчдын ДНХ-ийн шинжилгээгээр тэднийг XY хромосомтой болохыг нотолсон тул спортын тэмцээнээс хасагдсан" гэжээ.
БАРИМТ 14
Эмэгтэй хүн XY хромосомтой болоход хүргэдэг эрүүл мэндийн эмгэгүүд байдаг. Тухайн үед Хелиф "энэ шийдвэр намайг эмэгтэйчүүдийн төрөлд тохирохгүй гэж хэлж байгаа ч далдуураа намайг том хуйвалдааны хохирогч болголоо" гэж мэдэгдэж байв.
БАРИМТ 15
Тэрбээр Спортын арбитрын шүүхэд давж заалдсан боловч амжилт олоогүй.
БАРИМТ 16
2024 оны долдугаар сарын 31-нд буюу саяхан ОУБХ-ноос 2023 оны уг шийдвэрээ эргэн харж, Хелиф болон бусад ижил төстэй байдлаар эрхээ хасуулсан тамирчдыг бусад эмэгтэй тамирчдаас давуу талтай, өөрөөр хэлбэл эршүүд гэх үндэслэлээр тэмцээнд оролцох эрхийг нь зөвшөөрсөн ажээ.
БАРИМТ 17
Гэвч эл шийдвэрийг ОУОХ шүүмжилсээр байгаа ч Парисын олимпын хүйсийн эрх тэгш байдлын заалтад уягдаад байгаа сурагтай.
БАРИМТ 18
А.Хелифын эх орон Алжир улсад трансжендэр болохыг хориглодог, иргэний үнэмлэх дээр хүйс, хүйсээ солихыг хориглодог, эмнэлгийн болон дааврын эмчилгээг өөр хүйс рүү шилжүүлэхийг зөвшөөрдөггүй.
БАРИМТ 19
2024 оны нэгдүгээр сард Амин Хелиф НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч төлөөлөгч болсон.
БАРИМТ 20
Тэрбээр трансжендер биш, харин бэлгийн хөгжлийн эмгэгтэй нэгэн. Энэ нь зарим эмэгтэйчүүдэд XY хромосом болон эрэгтэй хүний цусан дахь тестостероны түвшинтэй ижил байдаг.
БАРИМТ 21
Түүний иргэний үнэмлэх дээр "эмэгтэй" гэж бичсэн байдаг.
БАРИМТ 22
Тэр анхнаасаа л эм бэлэг эрхтэнтэй төрсөн. Хүйсээ солиулаагүй.
БАРИМТ 23
Тэр ч бүү хэл хүүхэд тээнэ.
БАРИМТ 24
Тэр олимпод оролцож байгаа нь дэлхий нийтийн ялгаварлан гадуурхах, өнгө үзэмжээр дүгнэх явуургүй үзлийг эл болгож байгааг ажиглагчид онцолжээ.
Сэтгэгдэл (12)