"Парис-2024" зуны олимпын наадам долоо дахь өдрөө эхэллээ. Өнөөдөр манай улсаас гурван тамирчин өрсөлдөхийн нэг нь буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн шилдэг наймд шалгараад буй.
Өнөөдөр тэр медалийн төлөө цэц мэргэнээ сорих бөгөөд тэрбээр "Парис-2024" олимпын наадмын эрх авсан Монголын анхны тамирчин юм. Буудлага спортын төрлөөр манай улсын баг тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медальтай боловч урт бууны төрлөөр медаль аваагүй байгаа. Тэрбээр 15:30 цагаас өрсөлдөнө.
Түүнээс гадна жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар барилдана. Азийн АШТ-ий мөнгөн медальт А.Адъяасүрэн жиндээ дэлхийн чансааны 23 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол О.Цэцэнцэнгэл жиндээ дэлхийн чансааны 19-д жагсаж байна. Олимпын наадмын жүдо бөхийн барилдаан өнөөдөр өндөрлөх бөгөөд маргааш багийн барилдаантай.
Сэтгэгдэл (2)