"Парис 2024" олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Алдар спортын хорооны тамирчин ОУХМ М.Энхжаргал медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин дэлхийн аварга Акбас Хатичед ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Түүний хувьд дэлхийн дэд аварга хоёр тамирчинг ялж медалийн төлөө шалгарснаар Монголын эмэгтэй боксчдоос Олимпын медалийн тулалдсан анхны тамирчин боллоо.
Тэрбээр Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, 22 хүртэлх насны боксчдын Ази тивийн аварга билээ.
Л.Баяр