Баримт 1
Тэрбээр 1962 оны 6-р сарын 6-нд Швейцарын Вале кантоны Бриг хотод төрсөн.
Баримт 2
Виола Амхерд Швейцарын өмнөд нутгийн Бриг хотод 1962 онд төрөөд 1982 онд тус хотод Латин гимназид сурч төгссөн байна. Мөн 1982-1987 онд Швейцарын Фрибургийн Их сургуулийн эрх зүйн ангид сурч төгсжээ.
Баримт 3
1991 оноос төрлөх Бриг хотод хуульч, нотриатчаар ажилласан байна. Харин 1992 онд төрсөн хотынхоо зөвлөлийн гишүүн болсон. 1996 онд тэрээр хотын дэд ерөнхийлөгч, 2000 онд Бриг хотын захиргааны ерөнхийлөгч болжээ.
Баримт 4
Тэрбээр 2005 оны 5-р сарын 31-ээс 2018 оныг дуустал тус улсын парламентын доод танхим буюу Швейцарийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан нэгэн юм.
Баримт 5
2018 оны 12-р сарын эхээр Виола Швейцарийн Холбооны Зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 12-р сарын дундуур Батлан хамгаалах, Иргэний хамгаалалт, спортын сайдын албан тушаал хашсан. Мөн тэрбээр тус яамыг толгойлсон анхны эмэгтэй болсон байдаг.
Баримт 6
Мөн тэрбээр Вале кантоноос Холбооны Зөвлөлийн гишүүн болсон анхны эмэгтэй юм.
Баримт 7
2020 оны сүүлээр Швейцарьт Консерватив Ардчилсан болон Христийн Ардчилсан Ардын Нам гэсэн хоёр намын удирдлага нэгдэх шийдвэр гарч улмаар Швейцарын "Төв" нам үүссэн байна. Виола Амхерд мөн энэ намд элссэн бөгөөд тэрээр Швейцарийн Холбооны Зөвлөл дэх энэ намын анхны төлөөлөгч болжээ.
Баримт 8
Тэрээр 2022 оны 4-р сарын эхээр ОУ-ын Олимпын Хорооны тэргүүнээс Орос, Беларусийн албан тушаалтнуудыг тэмцээнээс хасахыг шаардсан дэлхийн удирдагчдын нэг байв. Энэ нь Оросууд Украин руу довтолж эхэлсний дараа болсон юм.
Баримт 9
2023 оны 1-р сарын 1-нээс Швейцарын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаад 2024 оны 1-р сарын 1-нээс тус улсын Ерөнхийлөгч болсон.
Баримт 10
Тэрбээр Швейцарын Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна. Түүний хийж буй айлчлөл наймдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр эхэлж, 4-ны өдөр өндөрлөнө.
Сэтгэгдэл (4)