Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Уншигч та бүхэнд өнөөдөр өрсөлдөх тамирчдын хуваарийг хүргэж байна.
БУУДЛАГА
Оюунбатын Есүгэн 50м урт бууны төрөлд оролцоно. Тэрбээр монголын цагаар 15:30 цагт өрсөлдөх юм.
- Төрсөн он, сар, өдөр: 1999.06.20
- Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Анхны багш: С.Энхжаргал
- Амжилт: Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэвсвэр тэвчээр, найз, нөхөрлөл, эерэг дадлуудыг суулгасан. Амьдралыг илүү их утга учиртай болгож өгсөн.
- Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр
ЖҮДО
Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг жинд барилдана. Тэрбээр монголын цагаар 16:00, 22:00 цагуудад барилдах юм.
- Овог нэр: Одхүүгийн Цэцэнцэнгэл
- Төрсөн он, сар, өдөр: 1999.10.18
- Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Анхны багш : Д.Батсайхан
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тууштай байх
- Таны мөрөөдлийн өдөр: 2024.08.02
ЖҮДО
Амарсайханы Адъяасүрэн +78 кг жинд барилдана. Тэрбээр монголын цагаар 16:00, 22:00 цагуудад барилдах юм.
- Овог нэр : Амарсайханы Адъяасүрэн
- Төрсөн он, сар, өдөр: 2000.03.26
- Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
- Амжилт : Ази тивийн мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт
- Анхны багш : Г.Эрдэнэбат
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Хүнийг хүндлэх, хүнлэг, ёс суртахуун
- Таны мөрөөдлийн өдөр: Өөрийгөө ялан дийлсэн бүх өдрүүд