Азийн наадмын аварга Б.Отгонболд Мексикийн тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Таван үеийн тулаанд Б.Отгонболд гуравт нь ялагдсанаар эхний шатнаас хасагдлаа.
Ханжоугийн Азийн наадмын аварга Б.Отгонболд нь Токиогийн олимпод өрсөлдөж байсан туршлагатай нэгэн. Тухайн үед тэрбээр дэлхийн чансааны 147 дугаарт бичигдэж байв.
Харин одоогийн байдлаар 50 дугаар байрт жагсч байна. Дэлхийг чансааг Бразилын Маркус Д’Алмейда тэргүүлж, Өмнөд Солонгосын Ким Вүжин, И Вү Сок, Туркийн Мете Газоз, Италийн Мауро Несполи нар удаалж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)