Францын нийслэл Парис хотноо болж зуны олимпын наадмын хамгийн ахмад тамирчнаар Зэн Жин гэх ширээний теннисчин эмэгтэй тодорлоо. Тэрбээр олимпын анхны тоглолтоо саяхан хийсэн юм.
Тэр БНХАУ-д төрсөн ч гайхалтай хувь тохиолоор Чили улсын иргэн болсон. Одоо тэр Чили улсыг ширээний теннисээр төлөөлөн оролцож байгаа юм.
18 настайдаа тэрбээр дэлхийн шилдэг тоглогчдын нэг болж, Хятад улсаа төлөөлөн олимпод оролцоно гэж бодож байсан. Гэвч дараа нь мөрөөдлөө орхин харь оронд амьдрах болсон гэдэг.
Тэр энэ спортод үнэхээр сэтгэл хангалуун байтлаа амжилт гаргаагүй 20 нас хүрсэн. 20 настайдаа тоглогчийн хувиар зодог тайлсан бөгөөд удалгүй Чили рүү нүүж, ширээний теннисний дасгалжуулагч болсон.
Дараа нь 2000 онд бизнесээ эхлүүлснээр тоглоомоос холдохоор шийджээ. 20 жилийн турш тэр тоглоогүй. Гэвч COVID-ийн үеэр тэр теннисийн ширээ худалдаж аваад дахин тоглож эхэлсэн байна. Улмаар Зэн 2024 оны Олимпод Чилийг төлөөлөн оролцох зорилго тавьсан. Тэгээд 58 настайдаа тэр үүнийг хийж чадлаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)