"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатиче Акбаштай хүрэл медалийн төлөө тулалдана.
Тэрбээр эхний тулаанаа Италийн тамирчинтай хийж илт илүүрхсэн. Харин шөвгийн 16-д Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулсан юм.
Түүнтэй хүрлийн төлөө тулалдах Хатиче Акбашийн хувьд 2022 онд нутагтаа болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан. Мөн тивийнхээ наадмаас хүрэлтэй.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)