Монгол бөхчүүд сүүлийн үед нэгэндээ гар хүрэх, жудаггүй авирлах явдал ихсэх болсон. Үүнийг батлах шиг Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн наадам дээр бөхчүүд нударга зөрүүлэв. Хүмүүс эдгээр бөхчүүдийг хэн болохыг олж мэдэх гэж чармайж буй.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Аймгийн начин Мөнгөндаваагийн Баасанцэнд, Сумын заан Мөнгөндаваагийн Баасан нарын аль нэгийг одоогоор нь нэр нь үл мэдэгдэх бөх араас нь цохижээ. Улмаар ихрүүдийн нэг нь нөгөөхөө өмөөрч зодоон үргэлжилсэн байна.
Эдгээр бөхчүүд 1993 онд төрсөн ихрүүд юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (35)