Парис 2024 зуны олимпын буудлагын хийн урт бууны эрэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урьдчилсан дасгал боллоо. Тус төрөлд дэлхийн шилдэг 57 тамирчин цэц сорьсноос Монголын шигшээ багийн тамирчин Нянтайн Баяраа суугаад 194, хэвтээгээс 197, босоогоос 193, нийт 60 сумнаас 584 оноо авч 30-р байр эзэллээ.
Уг төрөлд Хятадын тамирчин Юүкүн Лиү суугаад 199, хэвтээгээс 197, босоогоос 198 нийт 594 оноогоор тэргүүн байр эзлэв. Урьдчилсан дасгалд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд медалийн төлөө дахин буудна.
Тэрбээр урт бууны холимог багийн төрөлд Оюунбатын Есүгэний хамт 16-р байр, урт бууны 10 метрийн ганцаарчилсан төрөлд 29-р байрыг эзэлсэн бөгөөд ийнхүү гурван төрөлд оролцсоны эцэст тэмцээнээ дуусгалаа.
Сэтгэгдэл (3)