БАРИМТ 1
Хатиче Акбаш нь 2002 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Турк улсын Анкара хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний аавыг Керем Акбаш гэдэг. Тэрбээр 2010 онд Туркийн улсын боксын аварга болж байв. Тэр удалгүй боксын клуб байгуулжээ.
БАРИМТ 3
Хатиче анх есөн настайдаа аавынхаа үүсгэн байгуулсан боксын клубт явж эхэлсэн.
БАРИМТ 4
Тэрбээр анх 2016 онд Туркт болсон Европын залуучуудын боксын аваргад түрүүлжээ. Үүний дараа 2022 онд Хорватад болсон Европын 22 хүртэлх насны аваргад мөн түрүүлсэн амжилттай.
БАРИМТ 5
Тэрбээр олон улсад нийт 16 тулаан хийж, 13 ялж, гурав ялагджээ.
БАРИМТ 6
2023 оны Европын наадмаас хүрэл медальтай.
БАРИМТ 7
2022 онд Турк улсад болсон боксын ДАШТ-д тэр М.Энхжаргалын урд шөнө ялсан Румыны Ленута Лакрамиоара Периоктой таарч ялснаар Дэлхийн аварга болж байв.
БАРИМТ 8
Тэр нэг эгч, нэг ахтай.
БАРИМТ 9
2024 оны зуны олимпийн наадмын эхний тоглолт болох шөвгийн 32-ын тойрогт Их Британийн боксчин Чарли Дэвисоныг ялж , шөвгийн 16-д шалгарсан.
БАРИМТ 10
Акбаш бол Туркийн Истанбул хотод төвтэй Фенербахче боксын томоохон клубийн гишүүн юм.
БАРИМТ 11
Тэр өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж үзээгүй.
БАРИМТ 12
Турк улсын Малатья хотын Инönü их сургуулийг дүүргэсэн.
БАРИМТ 13
2022 онд Алжир улсын Оран хотноо болсон Газар дундын тэнгисийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 14
Биеийн өндөр 172 см.
БАРИМТ 15
2017 онд долдугаар сарын 06-нд хамгийн анхны дебут тулаанаа хийж байжээ.
Сэтгэгдэл (20)