Баримт 1
Тэрбээр 1962 оны дөрөвдүгээр сарын 16-нд Нью-Йорк мужийн Йонкерс хотод төрсөн.
Баримт 2
Түүний эцэг Дональд Блинкен АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж, Нью-Йорк хотын нөлөө бүхий хуульч, дипломат бөгөөд 1994-1997 онд Унгарт АНУ-ын Элчин сайд байсан. Харин түүний ээж нь Унгарын еврей гаралтай Жудит Блинкен бүжгийн хамтлагийн зохион байгуулагч байжээ.
Баримт 3
1980-1984 онд Э.Блинкен Харвардын Их сургуульд суралцаж төгсжээ. Сургуулиа төгссөний дараа улс төр, урлаг, уран зохиолын тухай бичдэг "The New Republic" сэтгүүлд сурвалжлагчаар нэг жил орчим ажилласан аж.
Баримт 4
Харин 1988 онд Колумбийн Их сургуульд хуулийн ухааны доктор цол хамгаалаад Нью-Йорк хотод өмгөөлөгчийн ажил эрхэлсэн байна.
Баримт 5
Тэрбээр 1994-2001 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) штабын гишүүнээр ажиллаж байжээ.
Баримт 6
2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Жо Байдены гадаад бодлогын зөвлөх байсан бөгөөд Обама-Байден ерөнхийлөгчийн шилжилтийн үед зөвлөхөөр ажиллаж байсан.
Баримт 7
Тэрбээр 2014 онд АНУ-ын "Крымын хямрал"-ын эсрэг хариу арга хэмжээг буюу Оросын болон Путиний эсрэг хориг арга хэмжээ авах саналыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Баримт 8
Тэрбээр ирланд гаралтай Эван Мөрийн Райантай гэрлэсэн бөгөөд тэд 2002 онд гэрлэлтээ батлуулжээ. Түүний эхнэр 1971 онд төрсөн аж. Тэд хоёр хүүхэдтэй.
Баримт 9
2015-2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч байсан. 2021 оны нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын 71 дахь Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон.
Баримт 10
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод Тангараг өргөх ёслолынхоо үеэр тэрбээр “Аливаа юмс өөрчлөгдөхийн хэрээр зарим зүйлс хэвээр үлддэг. Америкийн манлайлал шаардлагатай хэвээр байна. Гэхдээ бидэнд тулгамдаад буй томоохон асуудлуудын алийг ч ямар нэгэн улс үндэстэн дангаараа шийдвэрлэх боломжгүй” гэжээ.
Сэтгэгдэл (32)