Францын парис хотноо зуны XXXIII олимпын наадам эхлээд таван өдөр боллоо. Наадмаас медаль авсан тамирчдад элдэв чимэггүй жижиг хайрцаг гардуулж байгааг та бүхэн анзаарч, дотор юу байгааг сонирхсон байх.
Олон нийт хайрцагт чихмэл, дарс, бэлэг дурсгалын зүйл байгаа гэж дийлэнхээрээ таамаглав. гэвч үнэн хэрэгтээ огт өөр зүлй байх нь тэр. Тодруулбал, уг хайрцаг дотор "Парис-2024" наадмыг дүрслэн үзүүлсэн уран зураг байжээ.
Уг бүтээлийг зураач Уго Гаттони бүтээсэн. Тэр "хайр дурлал"-ын Парис анимейшн дүрслэлд оруулж, том улаан Эйфелийн цамхгийг томоор дүрсэлж, Сена мөрний дагуух тамирчдыг зурсан эл бүтээл нь медаль авсан тамирчдад дурсгал болж очиж буй гэнэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (8)