"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаанаас эхлээд хүйсийн тэнцвэрт байдлыг хангасан гэдгээрээ онцлог байгаа ч зарим зүйл нь хэтийдсэн гэж олон нийт шүүмжлэх болсон.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн боксын төрөлд хоёр трансжендер буюу хүйсээ солиулсан тамирчид рингэнд гарах юм. Өнөөдөр Алжирын Иман Хелиф маргааш Тайваний Линь Ю Тин нар рингэнд гарах хуваарьтай байна.
ОУОХ дээрх тамирчдыг тэмцээнд оролцох дүрэм журам, шаардлага шалгуурыг бүрэн хангасан гэдгийг мэдэгджээ. Сонирхуулахад, И.Хелиф болон Ю Тин нар нь өнгөрсөн жил Шинэ Делид болсон ДАШТ-ээс ДНК шинжилгээгээр эрэгтэй болох нь тогтоогдож хасагдаж байсан удаатай.
Л.Баяр
Сэтгэгдэл (8)