Өнөө жилийн улсын баяр наадмаар дөрөв давсан 32 бөхийн дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Улсын харцага Г.Ганхуяг, Цэргийн арслан Б.Жамбалдорж, Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр, Аймгийн арслан Г.Хишигбат нарын дөрвөн бөхөөс илэрсэн.
Тэгвэл өнөө жил Өмнөговь аймгийнхаа баяр наадамд түрүүлж, хурцалсан М.Буяндэлгэр арслан ийн хэлжээ.
Тэрбээр,
Аймгийн арслан М.Буяндэлгэр : Миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүсээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна
Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 4 давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа энэ сарын 23-нд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан багаас авч, өөрийн биеэр танилцлаа. Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулсан.
Миний бие санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 онд нуруугаа хүнд бэртээж, барилдах болон бэлтгэл хийсний дараа маш их өвдөн, заримдаа босож чадахааргүй болж, хүнээр түшүүлж босдог байсан.
Барилдааны өмнө өвчин намдаах эм уусан. Нуруундаа эмчилгээ хийлгэж, эм ууж байсан. Ууж байсан эмэнд маань допингийн төрлийн хориглсон бодис агуулагдаж байсан байна. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна.
Монголынхоо ард түмэн, дэмжиж тусалдаг бүх хүмүүс болон бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (14)