“Парис-2024” зуны олимпын наадам эхлээд дөрөв хонож байгаа. Олимпыг угтаж манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг наадамтай холбоотой мэдээ, нийтлэлээр дүүрэн байгаа. Гэвч тэдгээрийн зарим нь олимп гэх үгэнд "ын, ийн" нөхцөлийг залгахдаа буруу бичээд байгаа нь ажиглагдах болов. Иймд эргэлзээг тайлъя.
Өмнөх Токиогийн оолимпоор уг маргаан дэгдэж байв. Тухайн үед "олимпын, олимпий"н гэж хоёр янзаар бичиж буйд иргэд хоёр талцан маргалдаж байлаа.
Харин Монгол хэлний тайлбар толь, Журамласан толь аль алинд нь ОЛИМПЫН гэж бичихээр шийдвэрлэсэн байна. Энэ нь сүүлийн хувилбар аж. Тийм учраас ОЛИМПЫН гэж бичих юм байна шүү...
Л.Баяр
Сэтгэгдэл (71)