БАРИМТ 1
1995 оны аравдугаар сарын 29-нд төрсөн.
БАРИМТ 2
Япон гаралтай Канадын жүдоч юм.
БАРИМТ 3
Дэгүчи Японд Канад аав, Япон ээжийн охин болон мэндэлжээ.
БАРИМТ 4
Түүний дүү Келли Дегучи мөн Канадын жүдоч юм.
БАРИМТ 5
Япон улсын Мацүмото хотод төрсөн.
БАРИМТ 6
Биеийн өндөр 160 см.
БАРИМТ 7
2014 оныг хүртэл Японы иргэншилтэй байсан тэрбээр дотоодын өрсөлдөөнөөс дайжиж Канадын иргэншил авсан гэдэг.
БАРИМТ 8
2012 онд Дэгүчиг Японы нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоос өмнө Канадыг төлөөлөх хүсэлт тавьсан ч тэр татгалзсан юм. Олимпод оролцох хамгийн сайн боломж нь Канадын нэрийн өмнөөс өрсөлдөх гэдгийг ойлгосон Дегүчи эцэст нь 2017 онд Дэгүчи Канадыг төлөөлөх болсон.
БАРИМТ 9
2019, 2023 оны Дэлхийн аварга. Мөн ДАШТ-ээс 2018 онд хүрэл, 2024 онд мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 10
2018, 2019, 2023 оны Пан Америкын аварга.
БАРИМТ 11
Их дуулга тэмцээний 11 алт, 4 мөнгө, 2 хүрэлтэй.
БАРИМТ 12
Гранпри тэмцээний 4 алттай.
БАРИМТ 13
Канадын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа ч Дэгүчи Японы Шиожири хотод амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг.
БАРИМТ 14
Тэрбээр Парисын зуны олимпийн наадмаас алтан медаль хүртэж, олимпын аварга боллоо.
БАРИМТ 15
Ингэснээр тэр олимпын наадмаас алтан медаль хүртсэн анхны Канад хүн болж, түүхэнд үлдэв.
БАРИМТ 16
Өмнө нь тэр олимпод оролцох боломжтой байсан ч Токиогийн олимпын хүрэл медальт Жессика Климкайтадаа дарагддаг байв. Улмаар тэр энэ удаад дотоодын өрсөлдөөндөө илүүрхэж, аварга болохоор Парист ирсэн байжээ.
БАРИМТ 17
Гурван настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, бага сургуулийн эхний жилээсээ тэмцээнд оролцож эхэлсэн.
БАРИМТ 18
Түүнийг маш завгүй байлгадаг гурван мууртайгаа цагийг өнгөрөөх дуртай.
БАРИМТ 19
Цаг гарвал сноубордоор гулгах хоббитой.
БАРИМТ 20
2017 онд их сургуулиа төгссөн.
БАРИМТ 21
Аялахдаа үргэлж аав, ээждээ хөргөгчний соронз худалдаж авдаг.
БАРИМТ 22
Түүний уриа нь "Үргэлж чадах бүхнээ хий".
БАРИМТ 23
Тэр мөн Канадын хамгийн олон медальтай эмэгтэй жүдоч юм.
БАРИМТ 24
Түүний хамгийн том фэн нь гэр бүл нь. Тэр дундаа төрсөн дүү нь юм. Учир нь тэр эгчийгээ биширдэг учир жүдог сонгож, явсан замаар нь явж байгаа.
Сэтгэгдэл (16)