Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр өрсөлдөх тамирчдын хуваарийг хүргэж байна. Өнөөдөр манай улсын гурван тамирчин гурван төрөлд хүч үзнэ.
БАЙТ ХАРВАА
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харвааны төрөлд Баатархуягийн Отгонболд өрсөлдөнө. Тэрбээр монголын цагаар 18.00, 23.45 цагуудад харвана.
- Овог нэр : Баатархуягийн Отгонболд
- Төрсөн он, сар, өдөр: 1996.12.20
- Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
- Амжилт : 2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл, Ханжоу -2022 “Азийн наадмын алтан медальт
- Анхны багш : Б.Ганзориг Ө.Цэрэнмядаг
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэсвэр тэвчээр, тууштай байдал, амьдарлын зөв хэвшил
- Таны мөрөөдлийн өдөр: Өдөр болгон миний мөрөөдлийн өдөр
БОКС 54 кг
ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал хоёр дахь тулаанаа хийнэ. Тэрбээр монголын цагаар 23.22 цагт тулалдана.
- Овог нэр: Мөнгөнцэцэгийн Энхжаргал
- Төрсөн он, сар: 1999.04.18
- Байгууллага: Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Амжилт: Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга
- Анхны багш: А. Гантулга
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүмүүжил, Төлөвшил
- Таны мөрөөдлийн өдөр : ДАШТ-ий медалийн тоглолттой өдөр
УСАНД СЭЛЭЛТ
100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Батбаярын Энхтамир өрсөлдөнө. Тэрбээр монголын цагаар 17.15 цагт өрсөлдөх юм.
- Овог нэр : Батбаярын Энхтамир
- Төрсөн он, сар, өдөр: 2004.09.27
- Байгууллага: We Aquatics Club
- Амжилт : THAILAND AGE GROUP CHAMPIONSHIP(25м)1алт, 2 мөнгө, 1 хүрэл
- THAILAND AGE GROUP SWIMMING CHAMPIONSHIPS(50м)2 хүрэл, Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн
- Анхны багш : Н.Баярсайхан
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Тэсвэр тэвчээр, тууштай байдал
- Таны мөрөөдлийн өдөр: 2024.07.30
Сэтгэгдэл (5)