Парис 2024 зуны олимпын жүдо бөхийн төрөл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -57 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин, энэ оны Азийн аварга, 2022, 2023 оны дэлхийн аваргын хошой хүрэл медальт, их дуулгын 1 алт, 4 хүрэл медальтай 25 настай Лхагватогоогийн Энхрийлэн зодоглов.
Тэрээр эхний шатанд Токиогийн олимпын аварга, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт, мастерсын 1 мөнгө, 1 хүрэл медальтай, их дуулгын 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай, Европын аварга Косовогийн 31 настай Нора Гяковатай барилдав.
Үндсэн цагт идэвхгүй барилдсан шалтгаанаар хоёр торгуульсан Нораг нэмэлт цагт дахин нэг удаа торгосноор Л.Энхрийлэн шигшээ 16-д шалгарлаа.
Сэтгэгдэл (3)