Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй "Парис 2024" зуны олимпын наадмын хоёр дахь өдөр буюу ням гарагт ОУХМ Л.Сосорбарам 52 кг-ын жинд зодоглосон. Улмаар тэр шөвгийн 16-д Унгарын бөхөд торгуулиар ялагдаж, дэвжээнээс буухдаа багш М.Бундмаадаа зохисгүй авир гаргасан.
Улмаар олны шүүмжлэлийг хүлээгээд байсан Л.Сосорбарам цахим хуудсандаа: "Биеэ барьж чадалгүй зохимжгүй үйлдэл гаргажээ. Багшаасаа болон монголчуудаасаа уучлалт хүсье" хэмээжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (127)