"Парис 2024" зуны олимпын наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд өнөөдөр МУГТ Л.Энхрийлэн барилдана. Түүний замналтай танилцъя.
Лхагватогоогийн Энхрийлэн анх 2016 онд тодрон гарч ирсэн нь тухайн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээн байв. Тэрбээр тэмцээнд 2011 оны Оюутны дэлхийн аварга, 2012 оны Дэлхийн аварга, Японы алдарт бөх Мегуми Ишикаваг базари үнэлгээгээр ялж, 17-хон насандаа Их дуулга тэмцээний аварга болж байлаа. Үүнээс хойш тэрбээр тус тэмцээнээс 2022 онд дахин нэг алтан медаль хүртжээ. Тэрбээр 1998 оны 12 дугаар сарын 28-нд, шинэ жилийн баярын өмнөхөн мэндэлсэн, өдгөө 26 настай. Гал шиг омголон яваа Монголын шилдэг жүдоч билээ.
Түүний биеийн өндөр 160 см ажээ.
Түүний гаргасан амжилтуудаас,
- 2022 оны Ташкентын ДАШТ - Хүрэл медаль
- 2013 оны өсвөрийн ААШТ - Мөнгөн медаль
- 2019 оны Азийн АШТ - Хүрэл медаль
- 2017 оны Залуучуудын ДАШТ - Мөнгөн медаль
- 2016, 2022 оны Улаанбаатар Их дуулга - Алтан медаль
- 2018 оны Дюссельдорфын Их дуулга - Хүрэл медаль
- 2021 оны Абу Дабигийн Их дуулга - Хүрэл медаль
- 2023 оны ДАШТ - Хүрэл медаль
- 2024 оны ААШТ - Алтан медаль
- 2024 оны Душанбаегийн Их дуулга тэмцээн - Хүрэл медаль
Эдгээр амжилтуудыг богинохон хугацаанд гаргасан нь түүний хичээнгүй байдал, бэлтгэлдээ үнэнч, амжилтандаа амташдаг чанартай нь холбоотой гэж багш нь ярьжээ. Тэрбээр Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2016 онд хүрэл, 2018 онд мөнгө, 2019 онд алтан медаль хүртэж байлаа. Амжилт нь өдрөөс өдөрт, жилээс жилд ахисаар яваа түүнийг Монголын ард түмэн "Энхрий охин" хэмээн хочилдог.
Л.Баяр
Сэтгэгдэл (9)