2013 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан баг тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон.
Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон. Үүнд:
- Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус хүртэнэ.
Тэгвэл Парис хотноо болж буй олимпын наадмын салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал авах юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (9)