Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дугаар олимпын наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд боллоо.
Эдгээр жинд Японы алдарт ах, дүүс болох Абэ нар хүч үздэг. Тэд өнгөрсөн Токиогийн олимпоос алтан медаль ихэрлүүлж, дэлхий нийтийг шаагиулж байсан удаатай. Гэвч энэ удаад ах нь л олимпын алтан медаль хүртэж, дүү нь хэсгээсээ шалгарсангүй.
Дүү болох Ута Абэ нь А хэсгийг тэргүүлж, хэсгийн аваргын төлөө Узбекистаны бөх Келдирова Диёрод цэвэр ялагдсан. Энэхүү ялагдал нь түүнд хүнд цохилт болж, дэлхий нийтийг уймруулаад амжсан. Түүнийг ялсан Диёрод одтой байсаар жиндээ олимпын аварга болсон юм.
Энэ тухайд ах Хифүми Абэ нь аварга болсныхоо дараагаар "Би дүүгээ ялагдахад их цочирдсон. Өдөржингөө л тухгүй, сэтгэл санаа авах юмгүй л байлаа. Гэхдээ би тэмцэх хэрэгтэй байсан. Би дүүгийнхээ авч чадаагүй алтан медалийг авсандаа баяртай байна" гэжээ.
Ингэснээр ах Абэ нь олимпын хошой аварга болж, домгуудын эгнээнд нэрээ бичлээ.
Л.Баяр