Парис 2024 зуны 33 дахь удаагийн олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд 57 кг-ын жинд Л.Энхрийлэн Парисын олимпын дэвжээнд анхны барилдаанаа хийнэ.
Тэрбээр 2022 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Тухайн үед манай сайтад өгсөн ярилцлагадаа "Дэлхийн медальтан болсондоо маш их баяртай байна. Тухайн үедээ итгэж чадахгүй өөрийн эрхгүй уйлчихсан.
2024 оны Парисын олимпид оролцож, Монголын анхны эмэгтэй Олимпын аварга болохыг хүсэж байна” хэмээж байв.
Сэтгэгдэл (23)