Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг эх орондоо хамгийн сүүлчийн бэлтгэлээ өчигдөр хийлээ. Холбооны зүгээс баг тамирчдаа үдэн гаргах үйл ажиллагаа зохион байгуулж, албан ёсны хамтрагч “Nike” брендийн олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардууллаа.
Уг үйл ажиллагаанд холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар оролцож, баг тамирчдадаа амжилт хүслээ.
Мөн хамтран ажиллагч “Талын Монгол”, “Моринага Монголиа” брэнд бүтээгдэхүүнээ гардуулж, спортын “Катана” брэнд жин хасах хувцас бэлэглэлээ.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн олимпын баг тамирчид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу, олон үе шаттай хийгдсэн олимпын бэлтгэлээ өндөрлүүлж өнөөдөр өглөө Парисыг зорилоо.
Сэтгэгдэл (1)