Парис 2024 зуны 33 дахь удаагийн олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд дөрөв, тав дахь тамирчид буюу 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, 73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр нар Парисын олимпын дэвжээнд анхны барилдаанаа хийнэ.
Долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын тамирчдын хуваарь:
- 03:50 цаг. Усанд сэлэлт. Эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлт. Хагас шигшээ. Батбаярын Энххүслэн.
- 15:20 цаг. Буудлага. Эмэгтэй хийн урт бууны 10 метрийн финалын дасгал. Оюунбатын Есүгэн.
- 16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -73 кг жин. Батзаяагийн Эрдэнэбаяр.
- 16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -57 кг жин. Лхагватогоогийн Энхрийлэн.
- 18:00 цаг. Буудлага. Эрэгтэй хийн урт бууны 10 метрийн медалийн дасгал.
- 22:00 цаг. Жүдо. Эрэгтэй -73, эмэгтэй -57 кг жингийн медалийн барилдаан.
Сэтгэгдэл (2)