Энэ долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Хонь
Таны хүсэн хүлээн байсан зүйлс биелнэ. жижигхэн боловч анзаарагдах хэмжээний өөрчлөлтүүд гарна. Удаан хугацаанд бэлдэж, хичээллэж байсан зүйлдээ амжилт гаргана. Ажлын хамт олон чинь хичээнгүй байдлыг чинь үнэлэх болно. Хосуудад тулгарч байсан асуудал шийдэгдэж, ирээдүйн амьдралдаа хайр дүүрэн хөл тавих болно. Хэрэв судалгааны ажил эхлүүлж, шинэ чадвар сурах бол хамгийн зөв цаг үе тохиож байна. Өөрийн эд хөрөнгөө өсөн нэмэгдүүлэх арга замыг хайх болно. Одоо эрхэж буй бизнес, наймаа хэвийн үргэлжилнэ. Эрүүл мэнд сайжирч, урт хугацаанд төлөвлөж байсан аялалдаа гарах юм уу аялалд гарах талаар төлөвлөж эхлэх нь тохиромжтой.
Үхэр
Энэ долоо хоногт та ямар хүн бэ? Ямар төрлийн найз нөхөд, хамтран ажиллагсадтай вэ гэдгээ мэдэж болно. Өөрийн мэргэшсэн салбартаа ололт амжилтыг авчирна. Мөн танаас илүү чадвар, мэдлэгтэй хэн нэгнээс тусламж авахад зүгээр. Өөрийн байгаа байдлаасаа залхаж байвал мэдлэг, эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь оновчтой. Мэдээлэл технологийн салбарт ажилладаг үхрийн ордныхон энэ долоо хоногт бусдаас илүү чадвартай гэдгээ батлах болно. Алхам бүртээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Эс бөгөөс таныг унагаах гэсэн өрсөлдөгч чинь отож байна. Гэр бүлийн харилцаа тайван байна. Ахимаг настай хэн нэгэн эмэгтэйтэй маргалдаж магадгүй. Тэд танаас илүүг хүснэ. Хуучин найзтайгаа холбоо тогтоож, өнгөрсөн аз жаргалтай дурсамжуудаа дурсана. Хууч өвчин сэдрэх магадлалтай байгаа тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Ихэр
Сүүлийн өдрүүдэд нэг л болж бүтэхгүй, амжилт гаргаж байсан бол энэ долоо хоногт санаа амар бай. Та эрч хүчээ эргүүлэн олж авна. Шинэ ажилд орох эсвэл аливаа ярилцлагад ороход таатай үр дүнд хүрнэ. Өөрт чинь ашигтай зүйлд анхаарлаа хандуулаарай. Хийж дуусгаагүй ажлуудаа энэ долоо хоногт хийж дуусгах хэрэгтэй байна. эс бөгөөс томоохон маргаанд унаж магадгүй. Ганц бие ихрүүд хэн нэгэнтэй учирна. Гэрлэсэн хосуудын хувьд хүүхэдтэй болох талаар ярилцах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд бүх зүйл аз жаргалтай байна. Спортоор хичээллэж эрүүл мэндээ хайрлаарай. Эд хөрөнгийн тал дээр ямар ч асуудал үүсэхгүй.
Мэлхий
Тантай ойр дотно, үнэнч хүмүүс бүгд таны тусламжтайгаар хүссэн зорилгодоо хүрнэ. Аливаа асуудалд өөртөө итгэлтэй хандах хэрэгтэй байна. Ажлын хамт олон, дээд албан тушаалтнууд таны хийсэн, бүтээсэн зүйлийг магтан, сайшаана. Мөн шинэ ажлын хамтрагчтай болж магадгүй. Шалгалт, шүүлэгт одтой байна. Хар дурлалаа гүнзгийрүүлэхэд таатай байх бол ганц бие мэлхий хосоо олох боломжтой. Энэ долоо хоногийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлээрэй. Эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантай бол мэргэжлийн эмчид үзүүлэхийг од эрхэс анхааруулж байна.
Арслан
Санхүүгийн зарлагаа хянаарай. Хэтэрхий үнэтэй зүйлд мөнгөө үрэх шаардлагагүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Гэнэтийн зарлага гарч магадгүй эсвэл хөрөнгө оруулсан ч алданги хүлээж магадгүй байгааг од эрхэс анхааруулж байна. Зорилгоос тань хойш татдаг хэн нэгэн хүн, эд зүйлсээс хол байж өөртөө үнэнч байгаарай. Гэр бүлийн амьжиргааны илүү зардал гарч магадгүй юм. Хэрэв таны гэр бүлд нас залуу эрэгтэй байдаг бол санхүүгийн дэмжлэг үзүүлж магадгүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр зочин хүлээж авч магадгүй тул та цагийг их завгүй өнгөрөөх нь. Эрүүл мэнд тогтвортой байна.
Охин
Бүх зүйлд цэвэр ухаанаар хандах хэрэгтэй байна. Та төсөөллөөсөө болж алдаж магадгүй юм. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа заавал нягталж байхыг од эрхэс анхааруулж байна. Танд төрж буй мэдрэмжүүд зарим талаараа үнэн байж болох ч бодолтой хандах хэрэгтэй. Хөрөнгө, мөнгө нэмэгдэж магадгүй. Тантай хамгийн ойр байдаг нэгэн эмэгтэй зөв цагт, хэрэгтэй зөвлөгөө өгнө. Түүний тусламжтайгаар та тулгарч буй асуудлуудыг даван туулах юм. Зөв шийдвэр гаргасан тохиолдолд санхүүгийн асуудлаас хол байж чадна. Хэт их уцаарласнаас болж бие муудаж магадгүй юм.
Жинлүүр
Өөрийн төсөөлөлдөө бүү итгэ. Айдсаасаа бүү зугт. Бага зэрэг үндэслэлтэй байж, бодит байдлыг нягтлаарай. Бүх зүйл хэзээ ч харагдаж байгаа шигээ муу байдаггүй гэдгийг од эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт хамт олонтойгоо нэгдэж, асуудлыг даван гарч чадна. Ялангуяа та бизнесийн шилдэг хүмүүстэй хамтран ажилладаг бол санхүүгийн амжилтад хүрнэ. Хэтэрхий их ажил, хичээлдээ анхаарал хандуулснаар хайр дурлалын амьдрал хоцрогдож магадгүй юм. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх үедээ хэзээ ч төсөөлж байгаагүй мэдээг сонсож магадгүй юм. Эрүүл мэнд хэвийн байх ч гэлээ асуудал гарах үед мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хилэнц
Одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байна. Гэхдээ бага, жоохон, жижигхэн гэж бодсон бүхэн тань энэ долоо хоногийг амжилттай давахад хангалттай. Танд саад болж буй хүмүүсээс харилцаагаа таслах таатай мөч ирж байна. Шинэ санаа, ажлууд нэг нэгээрээ ундран гарч ирнэ. Хүссэн зүйлдээ анхаарлаа хандуулж, сатаарах зүйлсээс хол байгаарай. Хөрөнгө мөнгийг дээшлүүлэх ажил гарч ирэх тул боломжоо бүү алдаарай. Хүсэл зорилго, үзэл бодол нь яг тантай адилхан гэмээр хүнтэй танилцаж, найзлах болно. Шинэ санаа төрвөл бичиж авах жижиг дэвтэр, үзэгтэй яваарай.
Нум
Муу зуршлуудаасаа салах цаг ирлээ. Бодлогогүй алхам хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Туршлага хуримтлуулах боломжтой ажлын санал эсвэл хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Өөрийн мэргэшсэн салбартаа амжилт гаргаж, дээд албан тушаалтнуудаасаа магтаал сонсоно. Зөв шийдвэр гаргаж чадвал ирэх саруудад амжилтаар дүүрэн байна. Өнгөрсөн хугацаанд холбоо тогтоогоогүй найзтай тааралдана. Хосууд аз жаргалтай байх ч гэлээ жижиг асуудлаас болж маргалдаж магадгүй. Хэрэв ганц бие бол хувь заяандаа итгэсэн нь дээр. Учир нь хайр таныг өөрөө олж ирнэ. Идэж, ууж буй зүйлдээ анхаарал болгоомжтой байснаар эрүүл мэндийн асуудлаас хол байна.
Матар
Энэ долоо хоногт сайхан мэдээ хүлээж авна. Мөн өдөр хоногууд аз жаргалаар дүүрэн өнгөрнө. Таныг баярлуулах мэдээгээр дүүрэн байж ямар нэгэн асуудалд санаа зовохгүй. Ажлын хамт олонтойгоо хичээж ажилласан төсөл амжилтад хүрнэ. Хайр дурлалын амьдрал гал халуун байна. Бизнесийн шинэ хамтрагчидтай болж, урт хугацааны гэрээ байгуулна. Хэрэв хэн нэгэн танд өртэй байсан бол өрөө буцааж өгнө. Энэ долоо хоногт бүх зүйл тайван тогтвортой байх учир буян үйлдээрэй. Сайн дурын ажил хийснээр шинэ найз нөхөдтэй болно. Эргэн тойрондоо эерэг энерги бэлэглээрэй.
Хумх
Та зөв замаар явж байна. Гаргасан шийдвэрүүд тань оновчтой байх болно. Хаа явсан газартаа чимх давс авч явж, муу энергийг өөрөөсөө холдуулахыг од эрхэс сануулж байна. Удаан хугацаанд хуримтлагдаж байсан гомдол, цөхрөл нэг л өдөр гадагшилна. Хэн нэгэн таныг доош нь хийж, муулах ёсгүй гэдгийг санаж, өөртөө үнэнч байгаарай. Дотоод хүнээ сонсож, бясалгал хийхэд тохиромжтой цаг ирсэн байна. Өөртөө итгэлтэй байж төлөвлөсөн зүйлээ хийж гүйцэлдүүлснээр амжилтад хүрнэ. Хэн нэгэнтэй маргалдах хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна. Тэвчээртэй байж үр дүнг хүлээгээрэй.
Загас
Эрх мэдэл хүчийг авчирдаг гэдгийг энэ долоо ухаарна. Хэн нэгэн таны хүсээгүй зүйлийг хийлгэж магадгүй. Буруу зүйлийг өөхшүүлэлгүй зөв зүйлд бусдыг уриалаарай. Хэн нэгний алдсан алдааг давтах хэрэггүй. Удаан хугацаанд бодож, төлөвлөж байсан зүйлдээ амжил гаргана. Хувийн амьдрал асуудалтай байж болзошгүй. Хол замын аялалд саад гарч магадгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Ганц бие загасны ордныхон сэтгэлтэй хүндээ мэдрэмжээ илэрхийлээрэй. Юу хүсч, төлөвлөж байгаагаа илэрхийлж, оновчтой байх хэрэгтэй үе гарна. Санхүүгийн асуудлаас гарч чадна.
Сэтгэгдэл (8)