Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банктай “Хятад-Монголын хил дамнасан дижитал төлбөрийн шийдлийн хамтын ажиллагааны төсөл”-ийг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид ТиДиБи онлайн интернэт банкаараа БНХАУ-ын төлбөрийн бүх төрлийн QR кодыг уншуулан төлбөр тооцоогоо хийх боломжтой. Өөрөөр хэлбэл заавал шинээр Хятад улсад ашиглах ямар нэг төлбөрийн хэрэгсэл татах, сурах шаардлагагүй. Өөрийн ашигладаг интернэт банкаараа л Хятад улсын хаана ч, хэзээ ч шууд төлбөр тооцоогоо хялбар шийддэг болох юм.
Хятадын Ардын банк нь төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх байдлыг сайжруулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж ирсэн. Ийнхүү Монгол болон Хятад улсын хооронд хийгдэх цахим төлбөр тооцооны салбарт хамтын ажиллагааны шинэ эхлэл тавигдлаа.
Худалдаа хөгжлийн банк нь 2024 оны байдлаар 300 гаруй олон улсын санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай, дэлхийн өнцөг булан бүрийн томоохон клирингийн банкнууд дээр 80 гаруй ностро данстайгаар МУ-ын гадаад төлбөр тооцооны дийлэнх хувийг дангаар гүйцэтгэж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
Сэтгэгдэл (1)