Үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Японы мэргэжлийн сүмо бөхийн Жонидан зиндаанд түрүүллээ.
Тэрбээр мэргэжлийн сумод хоёр дахь башёдоо барилдаж байгаа юм. Өмнө нь анхныхаа түрүүг авсныхаа дараа Ө.Дэмиджамц Сэйхакүхо гэх нэрээр барилдаж байсан бөгөөд Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай аж.
Анхны ялалтынхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний Дэмиджамц гэх нэр “Хиргүй далай” гэсэн утгатай. Тиймээс Сэй гэсэн ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Хакүхо багш бодож байгаад дээрх ханзыг өөрийнхөө нэртэй нийлүүлээд Сэйхакүхо болгосон. Хакүхо багшийн нэрээр барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Сая би маш их анхааралтай барилдсан. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэж ярьж байсан юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (95)