Парисын олимпын наадмын албан ёсны нээлт нээлт манай цагаар өнөө шөнө буюу долдугаар сарын 26-27-ны шилжих шөнө 02.00 цагт болно. Энэ удаагийн олимпын нээлт, зохион байгуулалат олон зүйлээрээ өмнөхүүдээс ялгарна.
Тодруулбал, наадмын нээлтийг анх удаагаа цэнгэлдэхэд бус цэнгэлдэхийн гадна хийх гэж байна. Парис хотыг зүсэн урсдаг Сена мөрний эрэг дээр задгай болно гэсэн үг юм.
Алдарт Жардин де Плант цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Аустерлиц гүүрнээс арга хэмжээ эхлэх бөгөөд Сена мөрөн дагуу зургаан км газрыг хамгаалалтад авсан олимпын нээлттэй холбоотой.
Парисын цамхаг, Парисын Дарь эхийн сүм, Луврын музей гээд Парис хотын бэлгэ тэмдэг болсон бүхий л түүх соёлын байгууламжуудыг нээлтийн нэг хэсэг болгохыг зорьж байгаа хайрын хот гэгддэг Парисын хамаг сайхан бүхнийг нээлтийн үеэр харж болно гэсэн үг.
Нийт 206 улсын 10 мянга гаруй тамирчин 100 орчим завин дээр жагсч, нээлтийн арга хэмжээнд оролцох гэнэ. Завь бүрийг сүүлийн үеийн камер, техник хэрэгслээр тоноглосон нь тамирчдад хэзээ ч мартагдахгүй мөчийг нь үлдээх юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (40)