Өмнөх Токиогийн олимпоос эхлэн Олон улсын олимпийн хорооны жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хамтад нь туг баригчдаар сонгох уриалгыг гаргасан учир Токиогийн олимпын Монголын багийн тугчдаар жүдогийн Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн О.Хулан нар сонгогдсон билээ.
Тэгвэл энэ жил марафоны Б.Сэр-Одтой хамт туг барих эмэгтэй тамирчнаар боксын залуу тамирчин О.Есүгэн сонгогджээ. Өмнө нь Монголын спортын түүхэнд боксын тамирчин олимпод Монголын тугийг барьж байсан тохиолдол үгүй. Энэ удаад бүр боксын эмэгтэй тамирчин тугчаар нэрлэгдсэн нь улам онцгой үйл явдал болж байна.
Зуны олимпийн Монголын багийн тугчид:
- Токио 1964 – Ч.Найдан /хөнгөн атлетик/
- Мехико 1968 – Х.Баянмөнх /чөлөөт бөх/
- Мюнхен 1972 – Б.Жамсран /чөлөөт бөх/
- Монреаль 1976 – З.Ойдов /чөлөөт бөх/
- Москва 1980 – З.Дүвчин /чөлөөт бөх/
- Лос Анжелес 1984 – Бойкотолсон
- Сөүл 1988 – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
- Барселон 1992 – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
- Атланта 1996 – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/
- Сидней 2000 – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
- Афин 2004 – Д.Нямхүү /жүдо/
- Бээжин 2008 – М.Баяржавхлан /жүдо/
- Лондон 2012 – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
- Рио 2016 – Б.Тэмүүлэн /жүдо/
- Токио 2020 – Ө.Дүүрэнбаяр /жүдо/, О.Хулан/ 3х3 сагсан бөмбөг/
Л.Баяр
Сэтгэгдэл (4)